ИЗНН-ын дарга С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрбээр ажлаа өшөх шалтгаанаа Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдсон учраас хэмээн тайлбарлажээ.
УИХ-ын гишүүн асан С.Оюун 2000 оноос хойш ИЗНН-ын даргаар тасралтгүй 17 жил ажиллаж байгаа юм. ИЗНН нь дүрэмдээ гурав хүртэл даргатай байхаар заасан. 2015 онд болсон намын их хурлаараа С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нарыг ИЗНН-ын даргаар сонгосон билээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Дэмбэрэл Ардчилсан намд элссэн бол С.Оюун чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа. Бууриа сахиж үлдсэн Ц.Ганхуяг ИЗНН-ын дарга болох магадлалтай байна.