Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Та нарыг ард түмнээ тонон дээрэмдэхэд хүчээ нэгтгэнэ гэж бодоогүй DNN.mn

С.Одонтуяа: Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой

УИХ-ын пүрэв гаригийн чуулган 10.00 цагаас эхэлсэн. Чуулганаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийн өмнө 11 гишүүн үг хэллээ. Тэдний нэг бол С.Одонтуяа.

Тэрбээр “Та нарыг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Олон ч удаа сонгосон. Гэхдээ та нарыг хууль хяналт, Засгийн газартайгаа хамтраад, ард түмнээ тонон дээрэмдэхэд хүчээ нэгтгэнэ гэж бодоогүй. Хил дамнасан нүүрсний хулгайг Засгийн газар, хууль хяналт хамтрахгүйгээр хэзээ ч хийж чадахгүй.

Та нар инфляцыг 16 хувьд хүргэхэд хүчээ нэгтгэсэн байна. Төрийн дээрмээр хувийн хэвшлийг нугачин дарахад хүчээ нэгтгэсэн байна. Хүний эрхийг уландаа гишгэхэд хүчээ нэгтгэсэн байна. Та нар ийм гэдгээ ухамсарлаад, намаа тараадаг юм уу яадаг юм. Бүх юмыг л сөрөг хүчин рүү чихдэг болж. Би олон удаа дуугүй явлаа” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *