Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хууль 2024 оноос хэрэгжихээр тооцсон || DNN.mn

“Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-ын 11 гишүүн Хэт чихэрлэг ундааг хязгаарлах тухай хууль санаачилж УИХ-ын даргад өргөн барьсан. Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь чихрийн шижин өвчин болоод байна. 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна.

ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагав гарч байгаа талаар анхааруулж байгаа.

Урт хугацаанд үр дүнгээ өгөх хуулийг бид өргөн барилаа. Эрүүл мэндийн салбарын хууль 10-15 жилийн дараа үр дүнгээ өгдөг. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгаа авахад 68 хувь нь ундаанаас авдаг гэж хариулсан.

Тиймээс уг хуулийг өргөн барьж байна. Татварын орлого олохдоо гол нь биш, эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцож, хуулийг оруулж байна. Энэ хооронд үйлдвэрлэгчид технологийн өөрчлөлт хийх, иргэдэд энэ чиглэлээр таниулах ажил, хуулийн хэлэлцүүлэг хийнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *