Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг дарга боллоо

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт Ардчилсан нам олонхи болж ялалт байгуулсан билээ. Орон нутгийн сонгуулийн өмнө Баянгол дүүргийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж, ялалт байгуулж олонхи болвол УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар томилохоо мэдэгдэж байсан. Энэ дагуу өнөөдөр тус дүүргийн АН-ын хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа.

С.Одонтуяагийн хувьд 2007 оноос хойш БГД-ийн АН-ын дэд даргын албыг хашиж байгаа юм. 2010-2011 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *