Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: АН-ын нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

АН-ын бүртгэл болон Дээд шүүхийн асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дарга С.Эрдэнэ болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “Арванхоёрдугаар сарын 20-нд Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаа хийж, 38 дугаар тогтоол гаргаж, АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хангахаас татгалзсан. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор тухайн шийдвэрийг мушгин тайлбарлах зэрэг асуудал гарч байна.

УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтад улс төрийн нөхцөл байдал хэвийн болтол ямар нэг хөдөлгөөн хийхгүй байх чиглэлийг өгч байгаа. Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд сонгогдон ажиллаж байсан, ажиллаж байгаа гишүүдтэй холбоотой олон ээдрээтэй асуудал нийгэмд яригддаг. Гэмт хэрэгт холбогдсон байх магадлалтай намын нэр бүхий гишүүдийг хамтарсан ажлын хэсэг гарч хууль хяналтын байгууллага болон дотоод хяналтын байгууллагаар шалгуулна. Гэм буруутай бол хуулийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол нэр төрийг нь сэргээнэ.

АН-ын үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг мөн шалгуулна. Удахгүй хуралдах АН-ын үндэсний бодлогын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж, тогтоол болгон гаргана. Олон нийтийн дунд илт мэдэгдэж байгаа зарим асуудлыг хуулийн байгууллага шалгадаггүй” гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын чуулган дээр ерөнхий прокурор шударга ёсыг энэ танхимаас эхлүүлье гэж хэлж байсан. Долоо хоногийн дараа тэр хүнийг сольсон. Төрийн ордны гурван давхраас хэнд ял өгөх даалгавраа аваад явж байна гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар чуулганы танхимд мөн зарлаж байсан. Хууль хяналтын байгууллагыг толгойлж байгаа хүмүүс бүгд гарын үсэг зурдаг. Тэд АН-ыг бас самарч байна. Олонх байсан хүмүүсийг буусны дараа нь шалгая” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *