Categories
мэдээ нийгэм

С.Чинзориг: 300 суманд шүд эмчлэх тоног, төхөөрөмж байрлуулна DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрагдсан нийт иргэдийн 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд, үлдсэн 30 орчим хувь нь 18 аас дээш насны иргэд хамрагдсан байна. Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах замын өвчин, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин хамгийн өндөр эрсдэлтэй гарсан байна. Дараагаар нь шээс бэлгийн зам, дотоод шүүрэл бодисын солилцооны өвчин зонхилж байна. Нийт иргэдийн дунд илэрсэн өвчин эмгэгийн 86.5 хувийг эдгээр өвчин эзэлж байгаа юм.

0-17 насны үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчин илэрсэн нь байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан нь өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Мөн насанд хүрэгчдийн багагүй хувьд шүд цоорох өвчин илэрсэн. Иймд 2024 оноос эхлэн Шүд төсөл хэрэгжүүлж нийт хүн амаа амны хөндийн эрүүл ахуйн байдлыг сайжруулах, шүдний цооролтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Үүнээс гадна өрх болон сумын эмнэлэг дээр түшиглэн хүүхдэд фторт түрхлэгт үнэгүй түрхэх үйлчилгээ үзүүлнэ. Фторт түрхлэг түрхэх нь хүүхдийн шүд цооролтыг багасгадаг гэсэн эмнэл зүйн арга бий. Үүнд шаардагдах санхүүжилтийг ЭМД-ын сангаас гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Шүдний өөр нэг тулгамдсан асуудал байгаа нь 330 сумын 30 сумд нь шүдний тоног төхөөрөмж, эмч ажиллаж байгаа явдал юм. Үлдсэн 300 суманд шүдний анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж эмч байхгүй тул бий болгохоор ажиллана.

Мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нэг ажил бол дотооддоо мэс засал гүйцэтгэх байр нэмж барих юм. Сүүлийн жилүүдэд эмч нар чадвартай болж бөөр, элэг зэрэг эрхтэн шилжүүлэх мэс засал амжилттай хийж байна. Гэвч байрны багтаамж байхгүй учир өнөөдөр зөвхөн нэгдүгээр эмнэл дээр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор 103 хүн байна. Эдгээр иргэд мэс засал хийхэд орны хүртээмж болоод хагалгааны өрөөний багтаамжаас хамаараад 2 жил орчим хүлээхээр байгаа юм. Иймд хагалгаа хийх байр нэмж барина” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *