Categories
мэдээ нийгэм

С.Чинзориг: Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өнгөрсөн хоёрдугаар сард Буриадын Засгийн газрын ордонд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Михаил Мурашкотой уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Энэ үеэр Монгол иргэдийг Буриадад Д вирусийн эмчилгээнд хамруулах яриа хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд Буриадын Эрүүл Мэндийн сайд нь манай улсын эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзаж иргэдийг Д вирусийн эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурсан.

Үнийн хувьд сарын 160,000-170,000 рублийн үнэтэй эмчилгээг хоёр талаас ярилцаад 25,000 мянган рублиэр буулгаж 135,000 болгохоор хэлэлцээрт яригдаж байна.

Энэ жил “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас долоон тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталж өгсөн.

Өнгөрсөн онд энэ хөтөлбөрийн хүрээнд тусгасан төсвийн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг үлдсэн. Нийт 13 тэрбум төгрөгийг Эрүүл Мэндийн яамны мэдэлд зарцуулах боломж бий. Энэ мөнгөөр Д вирусийн эмчилгээний зардлыг шийдэж энэ ондоо багтааж эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *