Categories
мэдээ нийгэм

С.Бямбацогт: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тагнуулын байгууллага шалгана

Засгийн газраас 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тагнуулын байгууллага шалгана. Энэ хуульд үүнтэй холбоотой асуудал байхгүй. Хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудлыг байнгын хороон дээр ярьсан.

Хоёр улсын хил орчимд амьдарч байгаа иргэд өдрийн виз аваад өдөртөө орж, гарч болох юм гэдэг санал гарсныг байнгын хороо дэмжсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *