Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт АНЭУ-ын Шадар сайдтай уулзжээ

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ШАДАР САЙДТАЙ УУЛЗЛААХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болж буй “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд оролцож байна. Энэхүү форумд дэлхийн 50 гаруй орны Дотоод хэргийн сайдууд оролцож байгаа юм.

Форумын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Зайед Аль Нахайяантай энэ сарын 28-ны өдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр орны дотоод хэргийн яам болон харьяа байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Үүний дотор цагдаагийн байгууллагын талаар харилцан туршлага солилцох, цагдаагийн алба хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын дарга, НҮБ-ын Дотоод хэргийн асуудал хариуцсан даргатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *