Categories
мэдээ улс-төр

С.Баярцогтыг сарын хугацаагаар цагдан хорих шийд гарчээ

Image result for С.Баярцогт

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтыг дахин нэг сар цагдан хорих прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн албан ёсны шийдвэрт,Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *