Өчигдөр АТГ-аас нэр бүхий хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан н.Амарбат гэх хүнийг баривчилжээ.