Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт: Манай улсын хуулийн байгууллага Швейцарийн талтай хамтарч ажилласан байх

УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан Швейцарь улсад айлчлаад ирсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан иргэн С.Баярцогтын оффшор дансны гүйлгээний хуулгыг авчирсан гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотой иргэн С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т Швейцарийн банкны дансны талаарх мэдээллийг өгөх талаар манай өмгөөлөгчөөр дамжуулаад надад ирүүлсэн гэж хэлээд 700 гаруй хуудас материалыг би өгсөн байгаа.

Манай прокурорын газраас 100 гаруй хуудас нууцын зэрэглэлтэй материал Женев дэх ЭСЯ-аас 2017 оны есдүгээр сарын дөрвөнд тус улсын прокурорт хүргүүлсэн байсан. Энэ нь хэрэг үүсгэсэн талаарх материал. Тэгээд миний дансны хуулга бүхий 700 гаруй хуудас материал байсныг УИХ-ын даргын айлчлалын үеэр ирүүлсэн юм шиг байна. Би өмгөөлөгчийг 2018 оны долдугаар сарын 11-нд хөлсөлж авсан. Надад энэ материалуудыг манай руу явуулсан талаар мэдэгдсэн. Та нар ямар нэг эсэргүүцэл үзүүлэх үү гэсэн. Швейцарийн тал ямар ч асуудал үүссэн энэ материалыг өгөхгүй. Шүүхээр оруулж байгаад жил гаруй хугацаанд процесс үргэлжилж байж өгдөг. Тиймээс манай улсын хуулийн байгууллага Швейцарийн талтай хамтарч ажилласан байх.

Т.Аюурсайхан гишүүн дипломат шууданг авсан байх гэж бодож байгаа. Би баяртай байна. Надад оффшортой холбоотой, Оюутолгойтой холбоотой хоёр хэрэг байгаа. Гэхдээ оффшортой холбоотой хэрэг удахгүй хаагдана гэж ойлгож байна.

Энэ хэрэг маш хурдан хаагдах байх. Швейцарийн банкинд данс нээсэн асуудал хуулийн зөрчилгүй. Би хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичээгүй асуудал л гарсан. Тухайн үеийн хуулийн дагуу би ёсзүйн хариуцлага хүлээсэн.

Харин Байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагын н.Туяацэцэг нарын материал бол хуурамч гэдгийг нотолсон. Харин Швейцариас ирж байгаа материал үнэн гэдгийг батална. Үүнд гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таван дансны хуулга авчирсан гэсэн. Энэ талаар?

-Байгууллагын болон хувь хүний нууц гэж байдаг. Хэрвээ мэдээлэл хийх гэж байгаа бол Т.Аюурсайхан үүнийг зөрчсөн байна. Хэрэгтэй холбоотой материалыг би ярихгүй. Би УИХ-ын гишүүний өндөр нэр хүндийг ашиглаж иргэдэд буруу мэдээлэл өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл.

-Энэ үйл явц хэзээнээс эхэлсэн бэ?

-Энэ дансыг 2013 онд хаагдсан. Би олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд энэ талаар тайлбараа өгсөн. “Таны нэр дээр оффшор данс байна гэсэн. Би Сангийн сайд болохоосоо өмнө энэ дансыг нээсэн байсан. Гэхдээ би ХОМ-тээ үүнийгээ бичээгүй байсан. Тиймээс би ёсзүйн хариуцлага хүлээсэн” Манай өмгөөлөгч энэ талаарх материал өгөх үү гэхэд зөвшөөрсөн. Энэ хэргийг хурдан шалгуулж хаалгамаар байна. Тиймээс би өөрт байгаа бүх материалаа өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *