Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярын АНУ дахь хөрөнгийг дэлгэлээ

УИХ-ын гишүүн Г.Уянга дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдийн талаар баримт дэлгэлээ.

Тэрбээр “Надад golomt.org гэсэн хаягаас энэ мэдээлэл ирсэн. Анхны эх сурвалж нь би биш. Энэ мэдээлэл улс төр судлаач Ганхуягт мөн ирсэн. Миний хувьд энэ мэдээллийг өөртөө хадгалах биш олон нийтэд дэлгэх нь зөв гэж үзээд, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Би энэ мэдээллийг олон нийтэд дэлгэх үүрэг хүлээсэн хүн. Тэгэхээр холбогдох эрх бүхий хуулийн байгууллага шалгах байх гэж бодож байна. Хэдийгээр энд дурдагдсан баримтад Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүний нэр, гарын үсэг байхгүй ч эхнэр, гурван охиных нь нэр дээрх компаниар дамжуулан авсан учраас надад итгэл үнэмшил төрсөн. Үүний үндсэн дээр дээрх баримтыг дэлгэж байна” гэсэн юм.

Г.Уянга гишүүнд ирсэн баримтад С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, анхны эхнэрээс төрсөн охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, удаах эхнэр Э.Сувд нарын нэр дээр АНУ-ын хэд хэдэн хотод дээд зэрэглэлийн, өндөр үнэ бүхий хувийн орон сууц худалдан авсан талаар дурьджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *