Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Нийслэлд шар усны эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөг шийдвэрлэнэ DNN.mn

Шадар сайд хаваржилтийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Шадар сайд С.Амарсайхан  “Өнөөдрийн байдлаар нийслэлд 6300 гаруй тонн нөөцийн махыг долоон аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлсэн. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал 13.7 хувиар өссөн. Иймд айл өрхүүдэд очих махны үнийг өсгөхгүй байхад анхаарч байна. Нөөцийн махыг энэ сарын 11-нээс эхэлж есөн дүүргийн 357 дэлгүүр хоршоогоор худалдаж эхэлсэн. Зардлын зөрүүг гаргаж, махны үнийг тогтворжуулна.

Мөн энэ хавар цас зудын нөхцөл байдлаас шалтгаалж нийслэл, хөдөө орон нутагт шар усны эрсдэл үүсэхээр байна. Нийслэлд халиа дошин үүсэж, айл өрх, аж ахуйн нэгж өртөх эсрдэл улам нэмэгдэж байгаа. Нийслэлд шар усны эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөг шийдвэрлэх шийдвэр гаргалаа.

Зудын эрсдлийг даван туулахад үе шаттай арга хэмжээ авч байна. Аймаг орон нутагт малчдад хүргэх дэмжлэг туслалцаа явсаар байна. Нийт 77 мянга 394 өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган айлд тэжээл, 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэсэн байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Мөн эмнэлэгийн байгууллагаас явуулын байдлаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *