Сүүлийн саруудад үргэлжилсэн уналт үзүүлсэн рублийн ханш Баасан гаригийн арилжааны үеэр бага зэрэг чангарчээ.
Нефтийн үнийн уналт рублийн ханшид сөргөөр нөлөөлж байна. Оросын Төв банкнаас авч байгаа арга хэмжээ үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөж чадахгүй байна. Арванхоёрдугаар сарын 10-нд Оросын Төв банк 11,2 тэрбум рублийн интервенци хийсэн нь баасан гаригт тодорхой болов.
“.Оросын мөнгөний уналт үргэжилж байгаа гол шалтгаан нь нефтийн үнэ болж байна. Нефть сүүлийн таван жилийн хамгийн доод хэмжээндээ хүрч, баррель нь 63 доллараар зарагдаж байна. Оросын энэ сард төлөх гадаад өрийн 30 тэрбум доллар болж байна” хэмээн “БКС Экспресс”-ийн шинжээч ИванКопейкин тайлбарлав. Өөр нэг шинжээч Алин үзэхдээ, экспортлогч нар валютын ашгаа худалдахгүй дарж байна гэв. Хэрэв тэднийг худалд гэж шахвал рубльд тустай хэмээн тэр онцолжээ.
Forex зах зээл дээр евро бүсийн үйлдвэрлэлийн аравдугаар сарын үзүүлэлт нааштай гарсны улмаас евроны ханш доллартай харьцуулахад 0,29 хувиар чангарчээ. Нефтийн үнэ сүүлийн таван жилийн хувьд өнгөрсөн пүрэв гаригт анх удаагаа 60 доллараас бага үнээр зарагдсан байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн ирэх оны нефтийн эрэлт хэрэгцээ буурна гэсэн дүгнэлттийн дараа нефтийн үнэ унажээ.