Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУУРХАЙ: Украины том хотуудад дэлбэрэлт боллоо

CNN агентлагийн сурвалжлагч Киевээс шууд дамжуулсан мэдээлэлдээ цуврал дэлбэрэлт сонсогдож байгаа талаар мэдээлжээ. Украины нийслэлд дэлбэрэлт болсон талаар Украины УНИАН агентлаг ч баталсан байна.

Түүнчлэн Харьков, Донецк мужийн Краматорск хотуудад дэлбэрэлт болсон талаар СNN мэдээлжээ. Харьковоос шууд дамжуулсан телевизийн мэдээний зураглалд дэлбэрэлт болж, дэлбэрэлтээс үүдэлтэй утаа гарч байгаа нь харагдсан байна.

Gordon.ua Киевт байх сурвалжлагчаас авсан мэдээллийг дамжуулахдаа 04:55-05:30 цагийн хооронд дэлбэрэлттэй төстэй таван удаагийн чимээ гарсныг онцолжээ. Харин ТАСС агентлагийн мэдээлснээр гал сөнөөх машинууд Борисполийн нисэх буудлын ойролцоо байх цэргийн анги руу явсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *