Филиппиний Ерөнхиийлөгч Родриго Дутерте дахин сенсааци дэгдээлээ. Тэрбээр өчигдөр улсынхаа телевизээр шууд мэдэгдэл хийх үеэрээ Европын холбооныхонд хандан дунд хуруу гозойлгосон байна.
Хар тамхины бүлэглэлүүд, наймаачдын эсрэг ширүүн ажиллагаа явуулж буй Родриго Дутертег Европын холбооны парламентын зүгээс хүчтэй шүүмжилж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээсэн юм.
Барууны холбоо Филиппиний Ерөнхиийлөгчийг энэ оны зургадугаар сараас хойш “хар тамхины эсрэг дайн” хийхдээ 3500 хүний амийг хөнөөсөнд буруутгаж, хяналтын байгууллага ажиллуулж, тайлан гаргахыг шаарджээ.
Родриго Дутерте өчигдөр өөрийн төрөлх хот Даваод хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Би Европын холбооны эсэргүүцсэн бичгийг уншсан. Би тэдэнд нэг зүйл хэлье. Fuck You” хэмээн дунд хуруугаа гозойлгосон байна. Тэрбээр энэ үгийг филиппин болон англи хэлээр хэлжээ.
Родриго Дутерте сар хүрэхгүй хугацааны өмнө нэгэн мэдэгдлийнхээ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг биеэ үнэлэгчийн зулбасаг хэмээн ярьж дуулиан тарьж байв. Тэрбээр удалгүй ийм үг хэлсэндээ уучлалт гуйсан билээ.