Categories
гадаад мэдээ

Риогийн олимпод Лондонгийнхоос бага мөнгө зарцуулсан нь тодорхой байна гэжээ

Бразилийн эдийн засгийн хямралаас үүдээд олимпийн нээлтийн үйл ажиллагаа бодож байснаас энгийн боллоо гэж олон улсын хэвлэлүүд дүгнээд эхэлжээ.

“Риогийн олимпод Лондонгийн олимпод зарцуулсан 30 сая еврогоос бага хөрөнгө гаргасан нь тодорхой байна. Дөрвөн жилийн өмнө асар их зүйлийг амлаж байсан. Гэвч түүндээ хүрсэнгүй. Мараканагийн цэнгэлдэхэд байсан хүмүүст өнгө өнгийн гэрлэн дэлгэц, галын наадам, бүжиг хөгжим нь бараг аюул учруулах шахлаа.

Харин амьдрал анх үүссэнээс авахуулаад Португалчуудад хэрхэн эзлэгдсэн болон Африкийн боолчууд хийгээд Японы цагаачдын тухай үзүүлсэн нүсэр шоуны дараа Бразилийн төрийн дууллыг ая зохиогч Паулино да Виола гитартай дуулсан нь үзэгчдэд сонин байлаа. Тамирчид цэнгэлдэхэд орж ирэхээс өмнөх нээлтийн үйл ажиллагаа бүхэлдээ байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудад чиглэсэн байлаа” гэж ВВС онцолжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *