Categories
мэдээ спорт

Риогийн олимпод гурван монгол шүүгч ажиллаж байна

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XXXI наадамд Монголын 50 тамирчин оролцож байгаа билээ.

Тэгвэл манай улсын гурван шүүгч ажиллаж байна. Жүдо бөхийн барилдааныг М.Бөхбат, боксын тэмцээнийг Х.Хас-Эрдэнэ болон чөлөөт бөхийг Монгол Улсын шүүгч Б.Төмөрбаатар нар олимпийн эрх аван шүүж байна.

Гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Машбатын хүү Бөхбат нь өдгөө жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *