Categories
мэдээ спорт

РИО2016: ​Монгол Улсын баг тамирчид “Маракана” цэнгэлдэхэд орж ирлээ

“Рио-2016” олимпийн наадмын нээлт үргэлжилж байна. Яг энэ мөчид “Маракана” цэнгэлдэхэд хүрээлэнд Монгол Улсын баг тамирчид жагсан орж ирлээ. Монгол Улсын төрийн далбааг жүдо бөхийн ОУХМ Б.Тэмүүлэн намируулсаар хүндэтгэлтэй орж ирэв. Манай улсаас нийт 43 тамирчин спортын есөн төрлөөр өрсөлдөх юм. Алтан медалийг бэлгэдэн шар өнгийн хослолоор жигдэрсэн тамирчдадаа нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсч байна.

Энэ удаагийн олимпийн нээлтэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөн гаргаж, Бразил улс өөрийн орны гайхалтай түүхийг харуулсан урлаг соёлын сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *