Удахгүй “Рио-2016” олимпийн наадам наймдугаар сарын 5-21-ний хооронд Бразилд болох гэж байна. Манай Монголоос 41 тамирчин явах бөгөөд жүдо-13, чөлөөт бөх-10, бокс-6, буудлага-3, таэквондо-1, хүндийн өргөлт-1, байт харваа-1, хөнгөн атлетик-4, усанд сэлэлт-2 тамирчин явах юм байна.
Энэ жилийн хувьд нэг онцлог байгаа нь багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явах гэж байгаа аж.
Рио де Жанейро хот бөмбөрцгийн нөгөө талд оршдог учраас цаг агаар болоод бусад зүйлс жаахан хүндрэлтэй байх талаар албаны хүмүүс хэлж байсан. Тун удахгүй буюу энэ сарын 20-нд “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд болно.