Topshop компанийнхан дуучин Рианнагийн зургийг өөрийн бүтээгдэхүүн дээр хэвлэснийхээ төлөө шүүхэд дуудагдаад байсан билээ. 2013 онд дуучин бүсгүйн зургийг зөвшөөрөлгүйгээр ханцуйгүй цамцан дээр хэвлэн худалдаанд гаргаснаас хойш хоёр жилийн турш үргэлжилсэн хуулийн маргааныг шүүх байгууллага эцэслэн шийдвэрлэж, Рианнад 3.3 сая фунт стерлинг төлүүлэхээр болжээ.
Topshop болон түүний толгой компани Arcadia нь шүүхээс тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулан, нэг сая доллар болгохоор заргалдаж байсан билээ. Гэсэн ч шүүхээс энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Уг цамцыг дэлгүүрт худалдахыг хориглосон шийдвэр гарснаас хойш хэдэн долоо хоногийн дараа ийнхүү шүүхийн тогтоол гарсан байна.