Пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай барууны микрочипүүд хориг арга хэмжээг тойрон Орос руу урсаж байгааг “Reuters” агентлаг болон Британийн Хатан хааны батлан хамгаалах судалгааны хүрээлэн (RUSI) мэдээлэв. Энэ сарын 13-нд нийтлэгдсэн хамтарсан мөрдөн байцаалтын дүн танилцуулах явцад сэтгүүлчид болон шинжээчид Орос улс барууны компьютерийн эд анги болон бусад электрон барааг худалдан авч байгаа нийлүүлэлтийн сүлжээг нарийвчлан тайлбарласан байна. Тэд хагас дамжуулагч болон бусад тоног төхөөрөмж Турк, Хонконг, Эстони болон бусад улсын худалдааны төвүүдээр дамжин Орос руу нэвтэрдэг хэд хэдэн үл мэдэгдэх экспортлогчдыг олж тогтоосон гэв. Тухайлбал, Оросын гаалийн мэдээллээс иш татан, өнгөрсөн долоон сарын хугацаанд Орос руу хамгийн багадаа 20 сая ам.долларын эд анги, тэр дундаа Америкийн компаниудын үйлдвэрлэсэн чип экспортлогдсон гэдгийг онцлон тэмдэглэв. “Азу Интернэшнл” компанийг үүсгэн байгуулагчдын нэг нь Туркийн бизнесмэн Гоктурк Агваз бөгөөд мөн тэрээр мэдээллийн технологийн бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхэлдэг Германы “Smart Impes GmbH” компанийг удирддаг аж. Украинд өргөн цар хүрээтэй дайн эхлэхээс өмнө уг Германы пүүс Москвад барууны бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан болдайн эхэлсний дараа Истанбулд төвтэй “Азу Интернэшнлээр” дамжуулан бараагаа импортолж байсан гэжОросын гаалийн мэдээлэл.талаас иш татан мэдэгдсэн байна.
Барууны улсууд хориг арга хэмжээ авсан долоон сарын хугацаанд ОХУ 2.6 тэрбум ам. долларын цахим эд ангиуд экспортолжээ. “Азу Интернэшнл бол Барууны экспортын хязгаарлалт, үйлдвэрлэгчдийн хоригийг үл харгалзан Орос руу нийлүүлэх сувгууд хэрхэн нээлттэй хэвээр байгаагийн нэг жишээ юм” гэж эрэн сурвалжилжлагч сэтгүүлчид мэдэгдсэн байна. Тэд “Урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авсан долоон сарын хугацаанд буюу 4-р сараас 10-р сарын эцэс хүртэл хугацаанд Орос улс дор хаяж 2.6 тэрбум ам.долларын үнэ бүхий цахим эд ангиудыг хүлээн авсан” гэжОросын гаалийн мэдээллээс иш татан онцлон тэмдэглээдОХУ Украин руу пуужингаар дайрахдаа Америкийн “Intel Corp”, “AMD”, “Texas Instruments Inc”, “Analog Devices Inc” мөн Германы “Infineon AG” концернийн микрочипийг ашигласан бөгөөд эдгээр компаниуд үүнээсдор хаяж 777 сая долларын ашиг олсон гэж “Reuters” онцолжээ.