Categories
гадаад мэдээ

Ребята, давайте жить дружно

Ерээд оны дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр юмгүй байсан үед герман германдаа бүр баруун Герман манайхаас цагаан зээрийн мах авахаар боллоо. Дойч марктай болох нь гэж дээр дооргүй л их баярлав. Ингээд тохирсон ёсоор махны дээж явуултал “Уучлаарай, танай махнаас олон улсад хориглосон химийн пестицид болох DDT гарсан учир танайхаас мах авах боломжгүй боллоо” гэсэн хариу ирлээ.

ДДТ (дихлордифенилтрихлорэтан) буюу англиар дааст гэж дуудагддаг dust буюу тоос гэсэн үг оросоор дамжинбид дүүст гэх болсонэнэхүү химийн пестицидийг австрийн химич Отмар Цейдлер 1873 онд анх гаргасан боловч хожимшвейцарийн химич Паул Мюллер шавьж устгах нөлөөгий нь илрүүлэн 1939 онд амьдралд нэвтрүүлснээр 1948 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн түүхтэй. Түүний нэвтрүүлсэн энэ хорны нөлөөгөөр хумхаагаар үхэх хүний тоо эрс багасч тариалангийн ургац мэдэгдэхүйц өсч бүр “Ногоон хувьсгал” боллоо гэгдэж байв. 1962 он гэхэд үйлдвэрлэхэд хялбар энэхүү хорыг дэлхийжилд 82 сая кг-ыг үйлдвэрлэж 80 саяыг нь хэрэглэж байлаа. 1899 онд төрж амьддаа нэр хүндийн оргилд хүрсэн Паул Мюллер гэх энэ эрдэмтэн66 насандаа хорвоог орхилгүй 1968-1970 он хүртэл амьдарсан бол амьдаараа шатаалгасантай адилтгам ямар их хараал зүхэл хүртэх байсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Учир нь америкийн зохиолч эмэгтэй Рейчил Карсоны “Аниргүй хавар” ном гарснаар ДДТ ямар гэгч аюултай хор болохыгхүн төрөлхтөн мэдэж авсан хэрэг. Аюул нь ДДТ ямар ч гэрэлд, ямар ч өндөр температурт, ямар ч гадны ферментийн нөлөөнд автаж задардаггүй аж. Өөрөөр хэлбэл мөнхийн хор гэсэн үг. Хамгийн аюултай нь энэ хоридэш тэжээлийн гинжинд орохоор шат болгонд 10 дахин өсдөг байна. Энэ нь усны ёроолын лаг шаварт ганц хувь байсан ДДТ, замаг гэх мэт усны ургамалд 1000, даафни, циклооп гэх мэт загасны тэжээл болдог планктоон амьтдад 10 мянга харин эдгээрийг иддэг жижиг загасанд 100 000, эдгээр загасыг иддэг том загасанд нэг сая болж хуримтлагддаг аж. Эцэст нь эдгээр том загасыг иддэг шувуу болонхүнд арван сая болж хуримтлагддаг байна. Хуурай газарт ч гэсэн энэ шатлал хөрснөөс ургамалд, ургамлаас амьтанд, амьтнаас хүнд гэх мэтээр яг адил давтагдах боловч энэ бодисоор хордсон эд болон усыг өнгөөр нь төдийгүй үнэрлэж, амталж мэдэх ямар ч боломжгүй байдаг аж. Амьтан болон хүний биед орсон ДДТ эд эрхтэнд хуримтлангадагшлахгүй байсаар хорт хавдар үүсгэх суурь болох төдийгүй, генийн бүтцэд нөлөөлж үр удмыг нь ч хордуулдаг аюултай. Ингээд 1968 онд Европт, 1970 онд ЗХУ-д ДДТ хэрэглэхийг хориглолоо. Нэгэнт үйлдвэрлэчихсэн тэгээд бас задардаггүй хорыг яах вэ? Би үхэхээр чи үх. Монголд малаа паразитаас арилга гээд өгчихсөн хэрэг. Бид “Ган бат найрамдалаа тэнгэрт нартай,газарт галтай мандуулав” гээд байдаг. Нөгөө “Ган бат найрамдал”-ынбайж байгаа цаад царай нь энэ. Таарсан таар, шуудайнууд.

Тэр үед энэ асуудлыг олон улсад тавилаа гэхэд ОХУ нөхөн төлбөрийн чадваргүй байснаас гадна хамгийн гол нь хойд хөршөө ядарч байхад нь олон улсад нэр хүндийг нь навс унагачих гээд байв. Нөгөө талаас нэгэнт манай улсын хөрсөнд орчихсон 15-20 жилийн дараа дөнгөж хагас задралд ордог энэ хор 40 жилийн дараа л задрах, задардаггүй юм гэхэд усанд уусан буцаад оросруугаа урсаад дуусахаар тооцоо гарлаа. Бас нэг аюул нь энэ асуудлыг сөхвөл манай махыг төдийгүй, малын арьс, ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг бусад улс авахгүй болчих магадлалөндөр байв. Иймээс монголын биологчид хэрэг хуучрахгүй гэж үзээд 20 жил таг дуугүйхүлээхээр болов. Борисын үед Байгал нуурын далайн хаванд ДДТ илэрсэн тухай шуугиан оросын парламентын гишүүдийн дунд гарснаа болохгүй сэдэв хөндөж буйгаа мэдсэн юм байлгүй удалгүй таг болчихлоо. Ингээд 2000 он гартал оросууд манай Ерөнхийлөгчид Байгал нуурын ёроолыг үзүүллээ. Оросууд сайндаа энэ нуурын ёроолыг судлаад эхэлсэн юм биш. ДДТ нуурын ёроолд тунан хуримтлагддаг болохоор л судалдаг болсон хэрэг. Оросууд манай удирдагчдыг заавал үндэсний баяраар нь бууддаг байсан шиг Ерөнхийлөгчөөр нь дамжуулан монголчуудыг доромжилж байна гэж зарим биологчид үзсэн учраас ДДТ-гийн асуудлыг сөх хэмээн шаардаж эхлэв. Ингээд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн П.Цогтсайхантай очиж уулзацгаалаа. Үр дүн нь тогтмол устай нуурын загасыг олзворлож экспортлох зөвшөөрөл яам гаргаж нууруудаа ДДТ хорноос цэвэрлэхээр тохиролцов. Харин асуудлыг босгож тавь гээд байсанбиологчиддоо энэ учрыг хэлж “Та нар хорин жил тэссэн юм чинь дахиадхэдэнжил тэсчих” гэж гуйлаа.

Гэтэл өнөөдөр оросууд манайхыг цахилгааны хараат байлгахыг хүсэж, Эгийн голын усан цахилгаан станц барих төсөлд мөнгө өгөх гэсэн хятадуудыг хяхаж, бас болоогүй бүр өөрсдийн ТББ-ыг татан оролцуулан энэ ажилд элдвээр саад хийх болсон тулДДТ-ийн асуудал дахин сөхөгдөжбайгаа нь энэ. Өөрөөр хэлбэл оросууд Байгаль нуурыг дэлхийн цэвэр усны нэг номерийн нөөц гээд байдаг нь домог болон үлдэж Монголын Хөвсгөл нуур дэлхийд цэвэр усны нөөцөөр тэргүүлэх болж магадгүй боллоо гэсэн үг.

Монголчуудадхорт хавдар ялангуяа элэгний хорт хавдар ихэссэнийгмэдээж оросын дүүсттэй холбож болно.Гэхдээ үүнийг батлахад маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Өнөөгийн нөхцөлд бараг боломжгүй. Харин дэлхий нийтээр хориглосон задардаггүй хорыг манай улсадөгч монголынбайгалийн экосистемд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж ОХУ-ыг олон улсын шүүхэд өгвөл маш их мөнгөний нөхөн төлбөрийн асуудал босч ирнэ. Учир нь ДДТ экосистемд нөхөж баршгүй хохирол учруулдагийг шинжлэх ухаан нэгэнт баталчихсан учраас энэ хорыг цөлжилттэй холбосон ч бид заргаа аваад л гарна.

Манай мэргэжлийн хүмүүст сануулахад бид цахилгаан станц барихдаа мод, бут, хар, хүрэн шороон хөрсийг нь хуулж авалгүй ус дүүргэснээс хэдэн жилийн дараа ялзрал үүсэн иргэдээ хортой усаар хангах болсон оросуудын гашуун туршлагыг давтаж болохгүйг хатуу анхаарах ёстой. Мөн далан барихдаа ёроолын усыгбайнга гадагшлуулахаар хийх ёстойг мартаж болохгүй.

Усанд маш амархан уусдаг тэгээд бас задардаггүй, дэлхий нийтээр хорьчихсон хорыг өөрсдөөсөө өндөрт байгаа газарт аваачиж “асгадаг”Оёо толгойг ёстой чевоо ч гэхэв. Монголчууд үүнийг “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг. Оросууд Восток-Тонкое дело гэдэг байх аа.

Өнөөдөр АНУ болон Европын Холбооны голлох улсуудад оросуудын нэр хүнд ямар байгаа билээ. Монголын ТББ-ууд ДДТ-ийн асуудлыг олон улсад гаргавал тэд шүүрээд л авна. Гэвч бид үүнийг хүсэхгүй байна. Учир нь монголд “Саахалт айлын санаа нэг”, хятадад “Хөршийн хүн холын хамаатнаас дээр” гэсэн зүйр цэцэн үг бий. Харин оросоор бол “Ребята, Давайте жить дружно” юм даа.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Г.АМАРСАНАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *