Categories
мэдээ соёл-урлаг

“Реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

“Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-15-ны хооронд “Реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байна.

“Blue moon” арт галерейгаас уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайхны таашаал, мэдлэгийг нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.

Уг үзэсгэлэнд 56 уран бүтээлчийн 80 орчим бүтээл дэлгэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ соёл-урлаг

“РЕАЛИЗМ” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.02.06-02.15-ны хооронд “РЕАЛИЗМ” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.

Энэ удаагийн цуврал, сэдэвт үзэсгэлэнгээ “РЕАЛИЗМ” нэртэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Философич Др.Др.С.Молор-Эрдэнэ Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.02 сарын 11-ны өдөр 18:30-20:00 цагийн хооронд “РЕАЛИЗМ” сэдвийн дор лекц унших аж. Уг үзэсгэлэн нь дүрслэх урлагийн хөгжлийн үндэс болсон Реализмын тухай урлагт хайртай хүмүүс болоод уран бүтээлчдэд тодорхой ойлголтыг өгөх болон нэмэгдүүлэх зорилготой юм. РЕАЛИЗМ / латин. Realis- биет, бодит/ Урлаг дахь том чиглэл. Бодит зүйлсийн уран сайхны аргаар илүү адилхан, бүрэн илэрхийлэх нь гол зорилго юм. Уг үзэсгэлэнд 56 уран бүтээлчийн 80 орчим бүтээлүүд дэлгэгдлээ.

Уг үзэсгэлэн 2015 оны 02-р сарын 06-15-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *