Categories
мэдээ спорт

​”Ралли Дакар”-т хүний амь үрэгдлээ

Өмнөд Америкийн нутагт үргэлжилж буй энэ жилийн “Ралли Дакар” уралдаанд дахь анхны золгүйтэл өнгөрөгч шөнө гарлаа. Аргентины Сан-Хуан, Чилесито тосгонуудын хооронд төв замаасаа 300 орчим метрийн зайнд Польшийн мотоцикльч Михал Херник хамгаалалтын малгай нь үгүй ч гэлээ унаа унш нь бүрэн бүтэн эвдрэлгүй, аваарт орсон байх анхан шатны ямар ч шалтгаан байхгүй амь үрэгдсэн байдалтайгаар олджээ. Дакар нэгдүгээр сарын 4-нд эхэлж өнөөдөр гуравдугаар гараа нь зохиогдож байсан бөгөөд аялалын замын 206 дахь км-т дээрх золгүй явдал тохиолджээ. Өмнөд Америкын нутаг дэвсгэрт 2009 оноос эхлэн энэ уралдааныг явуулах болсон нь аюулгүй ажиллагаатай холбоотой гэж тайлбарладаг гэлээ ч тэр жилээс өнөөг хүртэл хугацаанд уралдааны замд амь насаа алдаж буй тав дахь хүн нь Херник болж байна.

Б.Хулан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *