Categories
гадаад мэдээ

Ральф Фюкс: Улстөрчид Оросыг сүйрэхээс сэргийлж байна DNN.mn

Берлин хотноо “Улс орон ба эх дэлхий: Оросын бодит байдал 2023” нэрийн дор олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр хуралдаж өндөрлөв. Уг хуралд улс төр судлаач, “Re:Russia” судалгааны төслийн тэргүүн Кирилл Рогов илтгэл тавьж “Путин огцрох нь одоогийн Кремлийн дэглэмийг Путины үүрч явсан хэрэггүй ачаа болон алдааны дарамтуудаас ангижруулах учир энэ дэглэм хэвээрээ үлдэх маш тохиромжтой гарцболно” гэдгийг онцолж “Путины оронд өөр нэгэн гарах ч үнэндээ тэрээр мөн чанартааПутин л байх болно. Иймээс Оросын сөрөг хүчний хувьд хамгийн оновчтой арга хэмжээ бол Путиныг явахаас өмнө ирээдүйн Оросын бүтцийг бий болгох явдал” гэж хэлжээ.

Софи дахь Либерал стратегийн төвийн дарга, Венийн Хүмүүнлэгийн хүрээлэнгийн судлаач Иван Крастев “Одоогийн Оросын дэглэмийн гол зорилго нь ялалт биш, харин дайныг хэвийн байдаг л зүйл гэж өөрийн иргэдэд ойлгуулах явдалгээд “Энэ бол эцэс төгсгөлгүй дайн, энэ бол Украинтай бусНАТО-той, Баруунтай хийх дайн байхыг Кремль хүсэж байна. Путин энэ дайныг хүйтэн дайнтай адил удаан үргэлжилнэ гэж бодож байна. Учир нь дайн болж байвал улс дотор нь ноцтой үймээн самуун гарахгүй гэж тэр тооцож байна“ гэж хэлсэн байна. Түүний хэлснийг баталгаажуулж Берлиний Карнегийн нэрэмжит Орос, Еврази судлалын төвийн судлаач Екатерина Шульман Путин өөрийниргэддээ хандан “Тийм ээ, бид дайн хийж байна. Тийм ээ, энэ бол

амаргүй зүйл. Гэхдээ энэ нь танд ашигтай. Та бүхэн өмнөхөөсөө илүү их ашиг олох болно. Бизнесийн шинэ боломжууд нээгдэж байна … Мөн иргэд ч гэсэн илүү сайнболомжтойболно. Таны нийгмийн баталгаа, цалин нэмэгдэх учир тулалдах нь бас ашигтай… Тиймээс бид бүхэн өөрийн эрх ашгийн төлөө дайтаж байна” гэж хэлснийг сануулсан байна. Шульман “Орос улс хориг арга хэмжээг тойрч гарахын зэрэгцээ иргэд бие биенээ хооллож, хувцаслаж, зугаацуулж, бусад улсаас хууль ёсны, хагас хууль ёсны болон хууль бус аргаар бараа импортлох замаар бараа бүтээгдэхүүний элбэг дэлбэг байдлыг хадгалах гэж хичээж байна. Кремлийн эрх баригчид ямар ч тохиолдолд иргэддээ хоосон тавиур эсвэл бараа бүтээгдэхүүний хомсдол үзүүлж болохгүй гэдгийг сайн ойлгосон” гэж онцолжээ.

Берлиний Шинжлэх ухаан, улс төрийн сангийн судлаач, Улс төр-Газарзүйн судалгааны төвийн тэргүүн Николай Петров “Дайны өмнө Путинд тулгарч байсан гол асуудал бол тэрээр Сталинд байсан бараг бүх зүйлийг сэргээж чадсан ч улсын бүх удирдлагын төвшинд өөрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байсан явдал. Тэрээр дайн эхлүүлснээр энэ хяналтыг хэрэгжүүлж дуусгах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл В.Путин бүх хуурай газрын 1/7 хувийг эзэлсэн хэмжээгүй эрхт хаан болсон. Гэхдээ түүний байгуулсан төмөр бетон мэт бат бөх харагдах энэ дэглэм гадны ямар нэг хүчтэй цохилтонд өртмөгц маш амархан нуран унахмагадлалтай” гэж хэлсэн байна.

Орчин үеийн либерал төвийн захирал Ральф Фюкс барууныхны Орост үзүүлж буй хариу үйлдэл одоо ч хангалттай шийдэмгий бус байнагээд барууны орнуудыг гурван төрөлд ангилсан байна.Нэгд нь, “Путиныг Украинд зогсоохгүй бол тэр улам цаашилна” гэсэн итгэлтэй Украины цэргийн ялалтыг дэмжиж буй Балтийн болон Скандинавын орнууд, Их Британи зэрэг Төв ба Зүүн Европын ихэнх улсууд. Хоёр дахьнь,Кремлийн “тав дахь цуваа” болсон Орбантай Унгар, түүнчлэн Европын баруун ба зүүний популист намууд, АНУ-ынТрампын фракц, Голландын сонгуульд дөнгөж ялалт байгуулаад буй Гирт Вилдерсын нам болон Германдахь “Германы альтернатив” намууд. Эдгээр хүчин Оросын нөхцөлөөр энх тайван тогтоож, Украинд цэргийн тусламж үзүүлэхийг зогсоохыг хүсэж байна. Гурав дахь нь,Вашингтон, Берлин, Парисын улс төрчид Украиныг зэвсгээр дэмжиж байгаа ч тэднийг цэргийн ялалтанд хүргэх бус Киевийн талд Оростой хэлэлцээр хийх хамгийн таатай нөхцөл бий болгож, Оросыг сүйрэхээс сэргийлж байна гээд Фюкс хуралд оролцогсдод Канцлер Олаф Шольцийн “Украиныг ялагдуулж болохгүй, Орос ялахыг зөвшөөрч болохгүй” гэж хэлснийг сануулав.Ральф Фюкс үүний шалтгааныг нэгдүгээрт, улс төрчид дайн даамжран Орос цөмийн зэвсэг хэрэглэнэ гэхээс эмээж байгаа явдал, хоёрдугаарт,улс төрчид олон мянган цөмийн цэнэгт хошуутай улсадПутины дэглэм нуран унаж эмх замбараагүй байдал бий болохоос эмээж байгаа явдал. Гурав дахь шалтгаан нь улст төрчид Украинд илүү их хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэгт сонгогчдыгитгүүлж чадахөөрсдийн чадварт эргэлзэж байгаа явдал гэж хэлсэн байна. Харин цэргийн зарим шинжээчид “Орос задран байгалийн баялгаа булаацалдан хоорондоо байлдан замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хэдийгээр украинчууд амь үрэгдэж байгаа ч, төрийн телевизээс өөр мэдээлэлгүй аль болох олон орос эрчүүдэд барууны зэвсгийн хүчин чадлыг үзүүлэхээс өөр аргагүй учир туйлдуулах дайн явагдсаар байна” гэж үздэг билээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *