Categories
мэдээ спорт

Р.Пүрэвдагва дахин барилдаад П.Бүрэнтөгс арсланг давлаа

Үндэсний их баяр наадмын наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва начиныг амлан авч барилдсан билээ. Гэтэл тэдний барилдаан будлиантай болж, хайндаад хөлийн цэцээр шийдвэрлүүлэж, дахин барилдлаа. Ингээд дахин барилдахад улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва давлаа. Гэхдээ улсын арслан П.Бүрэнтөгс тахимаа өгөлгүй, зүлэг ногоон дэвжээнээ хэвтээд өглөө.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *