Хүчит бөхийн хоёрын даваа өндөрлөлөө. Энэхүү даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, улсын харцага Ш.Уламбаяр, Л.Лха-Очир, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ улсын начин Н.Мустафа, Г.Ганжад, Ө.Батзул тэргүүтэй хүчтэнүүд өвдөг шороодлоо.
Хүчит бөхийн нэгийн даваа. Даян аварга Н.Батсууриар манлайлуусан 256 бөхийн барилдаанд таван аварга, дөрвөн арслан, гурван гарьд цолтой гээд чансаа өндөр бөхчүүд зодоглож байна. Бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан Өвөрмонголын бөх С.Төмөрбаатар нэгийн даваанд Н.Батсуурь аваргатай барилдаж, өвдөг шороодлоо. Мөн улсын харцага Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон зэрэг өндөр цолтнууд уналаа.