ОХУ-ын Чечений Грозный хотод энэ сарын 8-ны өдөр нэгэн тулааны шоу зохиогдсон нь олон нийтийн ярианы сэдэв болоод байна. “Время Легенд-6” гэх сүржин нэртэй уг шоунд “Ахмат” багийн тамирчид олноор оролцсон бөгөөд тэдэн дундаас Адам Кадыров хэмээх өсвөр насны хүүгийн тулаан ихэд шуугиан тарьжээ.
Адам Кадыров тэр өдөр Аслан Биттриров гэж хүүтэй тулалдаж байхдаа хэд, хэдэн удаа цохиулж, хэцүүхэн байдалтай байх үед шүүгч тулааныг зогсоосон юм байна. Хачирхалтай нь, шүүгч Адамыг тоолохын оронд өрсөлдөгчийг нь тоолж, улмаар ялагдуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Гэхнээ нь, Адам Кадыров нь Чеченийн ерөнхийлөгч Рамкан Кадыровын хүү юмсанж. Тулалдаж байх үед аав нь дэвжээний хажууд, хоёр талдаа “Шинэ Хабиб“ гэгдэх Хамзат Чимаев, мэргэжлийн боксчин Артур Бетербиев нарыг суулгачихсан хамт үзээд сууж байсан аж.
Оросын тулааны ертөнцөд одоо нөлөөтэй аавынхаа ачаар ялалт авдаг эрх танхи хүү Адамын талаар ярилцаж амны зугаа болгож байгаа аж. Мөн Адамтай ихэд дотно байдлаар зураг авахуулсан Хамзат Чимаевыг “долигоногч” хэмээн нэрлэж, ам муутай байгаа аж.