Categories
мэдээ улс-төр

Р.Гончигдорж: Ц.Нямдорж оо, би чам шиг нэг их лут хүн болж ярьж чадна шүү

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны гуравдугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Дүгнэлтийн тухай гишүүд санал хэлэх үеэр Ц.Нямдорж гишүүн, Р.Гончигдорж нарын дунд ширүүн маргаан өрнөв.

УИХ-ын гишүүн, дэд дарга Р.Гончигдорж: “Би чам шиг нэг их лут хүн болж ярьж чадна шүү, Ц.Нямдорж оо. Энэ цэцийн тухай бүх хуулиудыг чинь би Бага хурлын дарга байхдаа гарын үсэгтэй баталж байсан юм. Цэцийн бүрэлдэхүүнийг чинь анх баталж гаргасан юм. Би Ардчилсан хувьсгалыг амь биеэ золиослон хийхдээ албан тушаалын төлөө явж байгаагүй. Албан тушаал гэдэг бол миний хувьд үүрэг. Би хаана хэрэгтэй байна тэр газраа л очих ёстой. Үнэхээр Үндсэн хуулийн цэцэд тодорхой дэгийн хэмжээнд ярих үүрэг надад байна. УИХ-ын гишүүний хувьд олон хуралдаанд би орсон. Цэцийн хуралдаан яаж явагдахыг би олон удаа харсан.

Бид өөрчлөх ёстой. Хаана өөрчлөх хэрэгтэй байна би тэнд өөрийг золиход бэлэн. Ямар хүн ингэж ярьдаг вэ гэхээр албан тушаалын төлөө гэж явдаг хүн л ингэж ярьдаг юм. Ц.Нямдорж оо, чи албан тушаалд дуртай болохоороо л УИХ-д нэр дэвшээд байсан юм уу. Чи хуулиа мэдэх үү өөрөө. Орон тоо гарсан тохиолдолд Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлсэн газарт Цэцийн гишүүнээр сонгогдох хүсэлтээ гаргадаг номтой юм. Ийм юмыг мэдэхгүй байж би тэдэн онд тэгж байсан юм гээд л ярих юм. Боль л доо Ц.Нямдорж оо. Энэ чинь бусадтай хийсэн ажлаа өөр дээрээ авах гэсэн хүний л яриа” гэсэн юм.

Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Би үнэнийг хэлнэ. Р.Гочигдорж гишүүн ээ, чи надтай холбоотой асуудал хөндлөө. Ж.Амарсанааг чөлөөлөгдөөгүй байхад Үндсэн хуулийн цэцийн даргаар Р.Гончигдорж очих юм гэнэ ээ гэдэг яриаг би ордонд сонссон. Арай ч үгүй байгүй дээ гэтэл чи “Дээд шүүхийг намайг хэлэлцүүлээд өг” гэж өргөдөл өгсөн л юм байх чинь билээ. Ийм байж болохгүй. Дээд шүүх нь асуудлаа хэлэлцээд шийддэг юм байгаа биз, чи “Намайг энэ албан тушаалд тавьж өгөөч, хэлэлцээд өгөөч, хичээнгүйлэн хүсэж байна” гэж уруул хошуугаа дэвсэж явах ямар шаардлага байдаг юм. Албан тушаалд дуртай байж болно, ийм хогийн байж болохгүй шүү дээ” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *