Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааныг АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нээж үг хэлж, намын генсек Ц.Туваан хуралдааныг удирдахаар боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь АН-ын зарим гишүүдийн ҮБХ-ны гишүүнээр томилж, дэмжсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр сонголоо. Тэрээр өмнө нь намынхаа татварыг төлөөгүй, намын үйл ажиллагаанд оролцохгүй байсан гэж ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан юм. Мөн Р.Амаржаргалыг намын дэд дарга болно гэх яриа яригдаж байна.