Categories
гадаад мэдээ

Путин өөрийн тухай баримтат киног үзэж байгаад унтсанаа хүлээн зөвшөөрчээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Белгородын ойролцоох Лебединскийн уул уурхай, боловсруулах үйлдвэрийн ажилчидтай уулзахаар явж байхдаа Оливер Стоуны “Путинтэй хийсэн ярилцлага” баримтат киног үзэж байгаад унтсанаа хүлээн зөвшөөрсөн талаар “Вести”мэдээлжээ. Тэрбээр ийн унтсанаа багагүй ядарсан байсан хэмээн тайлбарласан аж.

Путин “Би бизнес аяллын онгоцоор нисч явахдаа киног үзсэн. Удалгүй дугхийж, улмаар унтчихсан байсан” хэмээн хэлсэн байна. Тэрбээр киноны үйл явдал бодитойг тэмдэглээд, цаг зав гарган тус киног үзэхээ амалсан талаар Life.ru цахим хуудаст мэдээлжээ. Путины Оливер Стоунд 2015 оны долдугаар сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд өгсөн хэдэн арван ярилцлагад тулгуурлан зургадугаар сарын 12-ны өдөр энэхүү киноны зураг авалтыг хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *