Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалд ОХУ-ын иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн талаар “TASS” агентлаг уламжлав. Жүжигчин эр өнгөрсөн есдүгээр сард Алс Дорнодын Сахалины аралд болсон кино наадамд оролцох үеэрээ ОХУ-ын иргэн болохыг хүсчээ. Энэ сарын 4-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холливудын нэрт жүжигчинд ОХУ-ын иргэншил олгох тухай зарлигт гарын үсэг зурсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн билээ. Стивен Сигал 1952 онд АНУ-ын Мичиган мужид төржээ.