Categories
гадаад мэдээ

Путин сайн дурынхныг Украин руу илгээх санааг дэмжив || DNN.mn

Оросын тусгай цэргийн ажиллагаанд сайн дурынхныг татах тухай Батлан хамгаалахын яамны саналыг Владимир Путин дэмжжээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Украин дахь Оросын армид туслахад бэлэн ОХУ-ын иргэдэд байлдааны ажиллагаа болж буй бүс рүү хүргэхэд нь туслах ёстой гэж тэрбээр мэдэгджээ.

“Сайн дурын үндсэн дээр, тэр дундаа мөнгөний төлөө зогсоогүй, Донбасст амьдарч буй хүн амд туслахад бэлэн хүмүүс байгаа бол тэднийг хүлээн авч, байлдааны ажиллагаа явагдаж буй бүс рүү хүргэхэд нь туслах ёстой гэж бодож байна” хэмээн Владимир Путин мэдэгджээ.

Оросын Батлан хамгаалахын сайд Луганск, Донецк рүү ирэх сонирхолтой сайн дурынхны хүсэлт өдөр бүр ирсээр байгаа гэж Путинд мэдээлсэн гэнэ. Шойгугийн өгүүлснээр, Ойрх Дорнодын орнуудаас хамгийн их хүсэлт ирсэн бөгөөд 16 мянга гаруй хүн сайн дураар цэрэгт нэгдэх сонирхолтой байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *