Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллагаас эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165 хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага эрүүгийн 158 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд  шилжүүлжээ – updown.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 255 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 410 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 12 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,400 хэрэгт хяналт тавьж, 267 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165,
  • Өмчлөх эрхийн эсрэг 72,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг 8,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 5 хэрэг байгаа бол
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон авлигын тус бүр дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *