Categories
мэдээ нийгэм

Приус машин эзэмшигчид өгөх зөвлөгөө

PRIUS-ИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
ХЭР ВЭ?

Приус ослын дэр зурган илэрцүүд

Prius бол Toyota компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалтыг багасгадаг байна.

ЯАЖ АРЧЛАХ ТУХАЙ


Тухайн жолоочийн өөрийн арчилгаанаас шалтгаална. Онцгойлох зүйл нь хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

Prius-ын дутагдалтай тал нь цахилгааны гэмтэл байдаг ба манай оронд 100 хувь оношилж чаддагүй. Харин давуу тал нь мэдээж эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрийн стандартаар 100 км замд 3л-4.5 л шатахуун зарцуулагдах нормтой байдаг. Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд зундаа 100 км-т 3.5-5 л шатахуун зарцуулсан байдаг өвлийн улиралд 7-10 л бензинийг 100 км-т зарцуулдаг байна.

ПРИУСЫН ТУУЛАХ ЧАДВАР ЭНГИЙН МАШИНТАЙ АДИЛХАН

Приус цасанд суувал зурган илэрцүүд

Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас /Дулаан гараашд байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг/ шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хамгийн гол хүчин зүйл нь их явах тусам бензин бага зарцуулдаг.

Приус АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХЭР ВЭ? зурган илэрцүүд
Ихэнх жолооч нарын дунд түгээмэл байдаг нэг асуулт нь Приус машин ус туулж чаддаггүй гэдэг энэ нь мэдээж буруу ойлголт юм. Приус машин нь энгийн бензин хөдөлгүүртэй автомашинтай адилаар ус туулж чадна. Хамгийн гол нь приус унадаг жолоочийн ур чадвараас шалтгаалдаг. Тиймээс ус болон цасанд энгийн машинтай ижил туулах чадвартай.


АГААР ШҮҮГЧ БОЛОН
КОЛЛЕКТОР ЯАЖ ЗӨВ ЦЭВЭРЛЭХ, ХЭДИЙ ХУГАЦААНД ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Холбоотой Зураг

Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг. Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.
Хэрвээ та байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол дээрх давтамж илүү багасна гэдгийг анхаараарай. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж 2 байдаг ба энэ 2-г хамтад нь соливол илүү үр дүнтэй.

МОТОРЫН ТОС СОЛИХ, ЯМАР
ТОС ИЛҮҮ ТОХИРОХ ВЭ?

Приус моторын тос зурган илэрцүүд

Моторын тосны хувьд улирал хамаарахгүй 5000 км тутамд солих хэрэгтэй. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай. Харин ямар тос хэрэглэх нь таны дур.

PRIUS-ЫГ ЯАЖ ЗӨВ ӨНДӨРЛӨХ
ВЭ?

Приус өндөрлөгөө зурган илэрцүүд

Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.

Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.

МОТОР АРЧИЛГААНЫ ТАЛААР

Холбоотой Зураг

Аливаа тээврийн хэрэгслийн зүрх болсон моторыг сайтар ажиглан арчлах хэрэгтэй. Ингэхийн тулд моторын аюулгүй ажиллагааг алдагдуулахааргүй байхын тулд моторын тосыг сайн шалгаж тогтоосон км хүрэхэд моторын тосыг солих шаардлагатай.

РУЛЬ ТҮГЖИГДДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Приус машин зурган илэрцүүд

Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт маш их байдаг юм. Энэ нь олон шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө хийлгэсэн мөн рулын аппарат шахуулах болон дууг нь даруулснаас ихээхэн шалтгаалдаг. Мөн Traction Control Sytem буюу шарвалтын эсрэг системээс шалтгаалан руль түгжигддэг. Хурдтай зорчиж яваа тохиолдолд гэнэт дарах, халтиргаатай замд, шарвалтын анхааруулах гэрэл ассан үед эргэх үйлдэл хийх зэргээс хамаардаг. Иймд зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулын дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байх, халтиргаатай замд буюу хальтиргаа үүсэх магадлалтай тохиолдолд анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм.

БАТТЕРЭЙГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Хаягдал БАТТЕРЭЙГ зурган илэрцүүд

Приус машины өндөр хүчдэлийн баттерэйг шалгахдаа тестер ашиглан нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.

Салон дотор гэрлэн чимэглэл хийх нь зохистой юу?

Приус салон зурган илэрцүүд

Салон дотор гэрлэн чимэглэл хийж явах нь салхины шилэнд гэрэл ойх, гаднах орчны үзэгдэлт багасах, анхаарал сарних аюултай. Гэхдээ салон доторх гэрлэн чимэглэл нь таны сонголт учир салхины шилэнд ойхооргүгээр суурилуулаарай. Мөн нэмэлт гэрэл тавихдаа гал аюулгүй байдлын үүднээс гал хамгаалагчийг нэмж холбуулах хэрэгтэй.

ДУУ ОРСОН PRIUS-ЫН ДУУГ ХЭРХЭН ДАРАХ ВЭ?

Приус 2004 зурган илэрцүүд

Приус машины салон нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг. хуванцар материал ихтэй учир жижиг жижиг хэсгүүдийн амлагаа хэсгүүдээр дуу орох нь их байдаг. Иймд салоны дууг дарахын тулд салоныг задалж жийргэвч хэрэглэн дууг дарах хэрэгтэй. Гэхдээ та салоныг задалж чадахгүй бол салоноо эвдэх, түгжээнүүдийг хугалах аюултай тул салоны дуу дардаг авто сервист хандсан нь зөв юм.

РУЛЫН АППАРАТЫН ДУУГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Приус РУЛЫН АППАРАТЫН зурган илэрцүүд

Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг солих билээ.

АНТИФРИЗНЫ САВ ЦООРООД ШИНГЭН АЛДСАН ТОХИОЛДОЛД
ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?


Приус тос зурган илэрцүүд

Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг. Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор шатах аюултай
Prius-д тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ?
Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Приус машины стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой.
Дэлгэцэн дээрх үндсэн хэлийг англи хэл рүү сольж болдог уу?
Дэлгэцэн дээрх япон хэлийг англи хэлээр солих боломжтой. Гэхдээ Монголд сольдог үйлчилгээ хараахан алга байна.
Үйлдвэрээсээ ухрахын камергүй машинд зориулалтын камер суулгаж болох уу?
Үйлдвэрээсээ ухрахын камергүй приус машинд 2 янзаар камер суулгах боломжтой юм. Үйлдвэрийн зориулалтын камерыг суулгаж дэлгэцээ солиулах, нэмэлтээр дэлгэцтэй хөгжим, ухрахын камер суулгах боломжтой. Гэхдээ эхний арга нь нэлээд зардал өндөртэй, харин 2 дахь нь зардал багатай.

EV –ыг тогтмол ашиглах нь сайн эсвэл муу юу?

Приус EV зурган илэрцүүд

Тогтмол ашиглахад муу зүйл байхгүй.
Шатахууны хувьд АИ92/95-ын аль нь илүү тохиромжтой вэ?
Үйлдвэрлэгчээс энгийн бензин буюу 91 болон 92 октантай бензинээр ажилладаг гэж заасан байдаг.
Тиймээс манай оронд элбэг байдаг АИ-92 бензин хийх хэрэгтэй.
Моторыг усаар шүршиж угааж болох уу?
Моторыг усаар шүршиж угааж болохгүй. Зарим жолооч нар усаар шүршүүлж угаалгаад мотороо шатаасан үе байдаг. Иймд аль болох усаар шүршүүлж угаалгахгүй байна уу. Уурын угаалга гэх мэт өөр сонголт хийх боломжтой.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *