Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 маркийн автомашин хоёр автомашин мөргөсөн зам тээврийн осол гарчээ.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамираас тодрууллаа.
Тэрбээр “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Залуучуудын гудамж, “Сондор” дэлгүүрийн баруун замд “Приус 30” маркийн автомашин “Марк II”, “Приус 30” маркийн хоёр машиныг мөргөсөн осол цагдаагийн байгууллагад ирсэн.
Тухайн осол дээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч очсон бөгөөд хэргийн газрын үзлэг хийгдэж дууссан. Одоо зөрчлийн хэрэг нээгээд, шалгалтын ажил явагдаж байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул урьдчилсан байдлаар ослын шалтгааныг таамаглаж хэлэх боломжгүй. Ослын улмаас хүн гэмтэж бэртсэн эсэх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас бидэнд өгөөгүй” гэлээ.