Польш улс дайн эхэлснээс хойш Украинд 1.6 тэрбум гаруй ам.долларын зэвсэг шилжүүлсэн хэмээн тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Петр Мюлер сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Өмнө нь, Польшийн эрх баригчид Украинд миномёт, нисгэгчгүй дрон онгоц, сум зэрэг янз бүрийн зэр зэвсэг нийлүүлж байгаа талаар мэдээлж байсан.
Мюлер сайдын хэлснээр, Украинд хандивлаж буй тэдгээр зэр зэвсэг нь “Украин, Польшийн бүрэн эрхт байдлыг аварна” хэмээсэн байна.