Categories
мэдээ нийгэм

​”Playtime” наадмын үеэр мансууруулах ургамал авч явжээ

Залуусын хүсэн хүлээсэн “Play time” наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд “Монгол шилтгээн”-д болсон. Тус наадмын үеэр мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан хэрэг гарсан байна. Наадмын сүүлийн өдөр шөнийн 01:40 цагийн үед хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг илрүүлжээ. Хэрэгт холбогдсон 3 залуугийн нэг нь 20 настай эмэгтэй, хоёр нь 19, 20 насны эрэгтэй байсан аж. Тэдний цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг, ногоон өнгийн ургамал нэг боодол, гар аргаар ороосон найман ширхэг тамхи илэрчээ.

Одоогийн байдлаар эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

О.АРИУНЦЭЦЭГ