Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнгөрсөн баасан гаригт Монгол Шилтгээнд нээлтээ хийн эхэлсэн. Амьд хөгжмийн хэмнэл гурван өдрийн турш ирсэн зочдыг хөглөж байгаа бөгөөд өнөөдөр хаалтаа хийх юм.

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам маань энэ жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

“Playtime” наадам нь Монгол улсад 1990-ѳѳд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ дуугаралт, түүний тѳлѳѳлѳл болсон хамтлаг, дуучид, тэгдээрийн дуу хѳгжмийг олон хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлагууд энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Швед, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept. зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан.

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

“Playtime 2018” наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *