Categories
мэдээ нийгэм

“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд 196 сургууль хамрагдана || DNN.mn

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна. PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг нас учраас 15 настай суралцагчдыг хамруулдаг байна. Суралцагчдын мэдлэг, чадварыг математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний агуулгаар судалдаг. Олон улсын үнэлгээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд 196 сургуулийн 7300 сурагчийг хамруулах юм. Судалгааны үр дүнг 2023 оны арванхоёрдугаар сард зарлана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *