Дэлхийн хамгийн олон уншигчтай “People” сэтгүүл өнөөдөр 40 нас хүрч байна. Тус сэтгүүл түүхэн ойдоо зориулан гаргасан дугаартаа Кантри дуучин Тэйлор Свифтийг онцолж, зургаар нь нүүр хуудсаа чимжээ. Дуучин бүсгүй тус сэтгүүлийн анхны дугаарт нийтлэгдэж байсан жүжигчин Миа Фарров шиг зургаа даруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэйлор твиттертээ “People сэтгүүлд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. 50 насныхаа төрсөн өдрөөр миний зургаар сэтгүүлээ чимээрэй. Тэр үед би илүү туршлагатай, үзэсгэлэнтэй гарах болно” гэж жиргэжээ. “Цаг хугацаагаар аялсан “People” сэтгүүл” гэх үзэсгэлэн Нью Йорк хотод маргааш нээлтээ хийх аж. Энэ тухай тус сэтгүүлийн эрхлэгч Софи Лэнжир ярьсан байна. Сэтгүүлийн 14-21 хуудсуудад Диана гүнж, Мишель Обама, Хилари Клинтон, Мария Шарапова, Лейди Гага, Бейонсигийн ярилцлага нийтлэгджээ.