ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр вакцинжуулалтын ажил далайцтай болж, өдөрт тогтмол 15 мянган хүнийг вакцинжуулж байгааг хэллээ. Энэ сарын 15-наас эхлэн ахмад настнуудыг вакцинжуулж эхэлнэ. Мөн худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбар, багш нар зэргээр салбар салбараар нь вакцинжуулж эхлэх аж. ЭМЯ-наас иргэд та бүхнийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
PCR шинжилгээний хариу мессежээр очихоо больж, eruul.gerege.mn-ээр орж хардаг болжээ. Өвчлөл Улаанбаатар хотын бүхий л хэсэгт байгаа учир бүгд хариуцлагатай хандаж, хүн хоорондын зай барьж, тогтмол агаар сэлгэж байхыг дахин анхаарууллаа.