Categories
мэдээ нийгэм

“Парк Таун” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэв

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар, “Минжпроперти” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах нэг жилийн хугацаатай 1.0 тэрбум төгрөгийн “Парк Таун” бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх Парк Таун-2 төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор босгох бөгөөд ирэх онд бондын хоёр дахь хэсгийг хоёр жилийн хугацаатай 2.0 тэрбум төгрөгийн дүнтэйгээр гаргахаар бэлтгэж буй аж. “Парк Таун” бондын арилжааг “Монголын үнэт цаасны бирж” ХК эрхлэн гүйцэтгэх бөгөөд өрийн хэрэгслийн жилийн хүүг арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүүгээс өндрөөр санал болгохоор үнэт цаас гаргагчид төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *