Categories
мэдээ спорт

Паралимпийн наадам өнөөдөр эхэлнэ

“Рио-2016” зуны паралимпийн XV наадамд оролцож буй Монголын баг, тамирчид Рио де Женеро хотын олимпийн тосгонд өчигдөр туг өргөх ёслолоо хийжээ. Энэхүү арга хэмжээнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх Г.Баттогтох нарын албаны хүмүүс болон баг тамирчид оролцсон байна.

Паралимпийн наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр “Маракана” цэнгэлдэхэд болно. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөхөөр тосгонд байрласаар байна. Монголын багийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр хөнгөнатлетик, жүдо бөхийн төрлөөр эхлэх аж.

Манай улсын тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Есдүгээр сарын 8-нд

Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл

Жүдо бөх – А.Мөнхбат, Б.Ууганхүү

Есдүгээр сарын 9-нд

Буудлага – З.Ганбаатар

Есдүгээр сарын 10-нд

Байт харваа – Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

Есдүгээр сарын 13-нд

Пауэрлифтинг – Э.Содномпилжээ тус тус тэмцээнтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *