Categories
мэдээ спорт

Паралимпийн байт харвааны төрөлд Монголын гурван тамирчин оролцоно

Бразилийн Рио де Жанеро хотод болж байгаа паралимпийн наадмын байт харвааны төрөлд Монгол Улсаа төлөөлөн Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, А.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ нарын гурван харваач оролцож байгаа билээ. Д.Баатаржав нь 2015 онд АНУ-д болсон ДАШТ-ээс Рио-2016 паралимпийн эрхээ авсан юм. Харин түүний хүү Б.Золбоо нь пара байт харвааны дасгалжуулагч юм. Энэ удаагийн Монголын багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Тодруулбал, пара байт харваагаар эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин оролцож байгаа. Мөн урьдчилсан харваанаас хоёр эрэгтэйн хамгийн өндөр харвасан нь Б.Оюунэрдэнэтэй холимог хосын төрөлд харвана. Пара байт харвааны тэмцээн есдүгээр сарын 10, 11, 13, 14, 15, 16-ны өдрүүдэд болно.


Дамбадондог БААТАРЖАВ 1961.06.02-д Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. 2008 оны Бээжингийн олимпийн алтан медальт тамирчин юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *