Categories
мэдээ нийгэм

Пакистанд хүчтэй бороо орсны улмаас 549 хүн амиа алджээ DNN.mn

Пакистанд сүүлийн нэг сарын хугацаанд ер бусын хүчтэй бороо орсны улмаас үер бууж, улмаар 549 хүн амиа алдсан байна.

Гамшигт тус улсын алслагдсан, ядуу буурай баруун өмнөд хэсгүүд хамгийн ихээр хохирол амсжээ.

Пакистаны Үндэсний гамшгийн удирдлагын газраас баасан гарагт мэдэгдэхдээ, үерийн улмаас амиа алдагсдын тоо их байгаагаас гадна 46200 гаруй барилга, байшин сүйдсэн гэв.

Засгийн газрын агентлагууд болон цэргийнхэн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламжийн хуаран байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнс, эм тариагаар хангахаар ажиллаж байна.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд сүүлийн 30 жилийн дунджаас 133 хувиар илүү хур тунадас орсон талаар тус улсын холбогдох байгууллага мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *