Categories
гадаад мэдээ

Пакистан Афганистан руу арилжааны нислэгээ сэргээнэ

Пакистаны агаарын тээврийн “Pakistan International Airlines” компани Афганистаны нийслэл Кабул хот руу үйлдэх арилжааны нислэгүүдээ ирэх даваа гаргаас сэргээнэ гэдгээ бямба гарагт мэдэгджээ.

Кабулын нисэх буудалд нислэг газардуулах зөвшөөрлийг Афганистаны Иргэний агаарын тээврийн газар олгосон гэж “Pakistan International Airlines” компани /PIA/ мэдээлсэн байна.

Ингэснээр “PIA” нь Афганистанд “Талибан” хөдөлгөөн хяналтаа тогтоосноос хойш тус улс руу нислэгээ сэргээсэн гадаадын анхны арилжааны агаарын тээврийн компани болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *