Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г тойрсон дуулиан улам ч газар авч байна. Түүнийг огцруулах саналтай иргэдийн тоо нэмэгдсээр байгааг хэвлэлүүд онцолж буй. Тэгвэл Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой бас нэг дуулиан дэгдсэн нь түүний эмийн зардал өсч, виаграг олон хайрцгаар нь авсан тухай юм. Энэ хэрэг Сөүлийн их сургуулийн бичиг баримтыг шалгаж явцад илэрчээ. Энэхүү виагра эм нь хүч тамир өгөх нэмэлт бэлдмэл юм. Эмийн үнэ Ерөнхийлөгчид очихдоо энгийн хэрэглэгчдэд хүрдгээс хоёр дахин нэмэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн өрөөнөөс виагра нэлээд хэдэн хайрцаг олдсон нь шуугианыг бүр ч нэмж орхив. Одоогоор энэ хэргийн учрыг судалж байна гэж зохих албаны хүмүүс мэдэгджээ.
О.ӨНӨР